Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж буй юм. Тус хуралдаанаар багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж буй мэдээллийг эх сурвалж өгсөн. Энэ дагуу Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас дараах тодруулгыг авлаа.
-Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хурал дээр багш нарын цалингийн нэмэгдлийн талаар ярилцсан. Хичээн тэрбум төгрөг төсөвлөгдөж байгаа вэ?
-Яг одоо яригдаж буй асуудал, эцэслэснийхээ дараа ярьсан дээр болов уу.
-Энэ онд багш нарын цалинг нэмэхгүй гэсэн Засгийн газрын байр суурь хэвээрээ байгаа юу?
-Засгийн газраас багш нарын цалинг нэмэх асуудлыг дэмжсэн. 2018 оны төсөвт тодотгол хийхгүй. Яагаад гэхээр төсвийг тодотгохын тулд хуулийн тодорхой шаардлагуудыг хангадаг. Улсын төсвийн орлого нэмэгдэж байгаа үед төсвийн тодотгол хийгддэггүй. Улсын төсвийн орлого бууж байвал төсвөө тодотгодог. Ингэхгүй бол орлого, зарлагын зөрүү гарч тэр хэмжээгээр улсын өр нэмэгддэг. Ийм учраас зайлшгүй тодотгол хийж зардлыг хасдаг хууль эрх зүйн орчинтой.
-Сайдаа, багш нарын ажил хаялт үргэлжилсээр байвал яах вэ?
-Багш нарын цалинг есдүгээр сарын 01-ны өдрөөс нэмсэн байгаа. 2019 оноос дахин инфляцийн түвшинтэй уялдуулан багш нарын цалинг нэмнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа.
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав