Их аварга Д.Дагвадоржийн нэрээр хэсэгтээ л хэвлэлийн од болсон А.Урангоо хэмээх энэ бүсгүйг АНУ-ын Колорадогийн их сургууль төгсч, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Ариун хөгжил трейд” компанийн захирлын албыг хашдаг гэдгээр нь хүмүүс ихэвчлэн мэддэг. Компанийнхаа үйл ажиллагаанаас илүүтэй хувийн цуглуулга, гоёл зүүсгэлийн дэлгүүр, өмссөн хувцсаа “рекламдах” дуртай гэж нэг хэсэг түүнийг шүүмжлэх хүмүүс олон байсан. Твиттерийн ертөнцөд бараг л “амьдрах” нь холгүй төвхнөж “Танхай эмээ”-гээс “Твиттерийн хатан хаан” өргөмжлөл хүртээд авсан А.Урангоо ямар ч үед гял цал харагдахуйц байдлаар биеэ авч явдаг нь нууц биш. Өнгө загвараар өөр хоорондоо адилгүй 100 гаруй туфли цуглуулсан гэдгээ охид хүүхнүүдэд гайхуулж байсан тэрбээр гэр бүлийн амьдрал зохиогоод чамгүй томоожжээ. Жил дараалан нярайлж хөөрхөн охин, өхөөрдөм хүүгийн ээж болоод байгаа А.Урангоо гэр бүлийн аз жаргалаа олонд дэлгэжээ. Найзуудынхаа шинэ жилийн баяр дээр нөхөртэйгээ анх танилцсан гэдгээ хэвлэлийнхэнд ярьсан бизнесмэн бүсгүй саяхан хайрттайгаа хамт ийн явсан юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа