Дорнод аймгийн Матад суманд хоёр иргэний амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, Матад сумын төвөөс 160 км зайд орших “Гурван дэрс” гэх газраас “Содмонгол” компанийн нэр дээр бүртгэлтэй Цистерн маркийн автомашины жолооч 47 настай Э нь гадны нөлөөтэйгөөр нас барсан байдалтай олдсон байна. Түүнчлэн жолоочтой хамт явсан 46 настай Э-ийн хоолойг хэрчиж онц хэрцгийгээр хөнөөсөн байжээ.
Хохирогч нар нь тус аймгийн Хэрлэн сумын харьяат байсан ба 47 настай Э нь “Содмонгол” компанийн ажилтан байсан аж. Энэхүү хэрэгт холбогдуулан нэр бүхий гурван иргэнийг шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Дээрх хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо