Энэ залууг та бүхэн сайн танихгүй ч байж болох юм. УДЭТ-ын залуу жүжигчин, туслах найруулагч Чингүүнийг ирээдүйд цахиур хагалах залуу уран бүтээлч гэж мэргэжилтнүүд ярилцах юм билээ.
2009 онд СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн тэрээр Монголын тайз, дэлгэцийн олон шилдэг бүтээлд туслах найруулагчаар ажиллажээ. Тухайлбал: “Гэгээг Муза”-гийн бараг л бүх шагналыг “хамсан” “Тэнгэрийн хүү” жүжиг, “Үл таних эмэгтэй” УСК, “Мөрөөдлийн Театр”-ын уран бүтээл болох “Миний нууц хүү”, “Хайртай бол эргэж хараарай” жүжгүүд харин хамгийн сүүлд “Цэцэрлэгт учирсан хоёр” жүжгийн туслах найруулагчаар тус тус ажиллажээ.
Чингүүнийг сүүлийн үед залуусын очих дуртай газар болоод байгаа “Сэнгүр асар”-т шоуны хөтлөгчөөр ажиллаж байх үед нь бидний папараци дуран онилсон юм.
Хийж бүтээх эрч хүчээр дүүрэн яваа ирээдүйн их найруулагч одоогоор УДЭТ-т насаараа хамгийн залуу уран бүтээлчид тооцогдож байна.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо