Хэдийгээр 43 нас хүрч байгаа ч J.LO-гийн хэрхэн гайхалтай харагдаж байгааг хэлээд ч юу гэхэв. Тэрээр төрсөн өдрөөрөө өөрийн 25 настай нялх амраг Каспер Смартаа дагуулан яваад Лос-Анжелесийн тансаг зуушны газар папарацидуулжээ.
Энэ өдөр биеийн галбираа харуулахыг илүүтэй хичээн савхин бариу өмдийг өндөр өсгийттэй өмсчээ. J.LO дуучин Мэрая Карегийн оронд “American Idol” тэмцээний шүүгчээр ирэх улиралд ажиллах болсон байна. Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс Мэраяд 18 сая доллар төлсөн нь J.LO-д төлөхөөс даруй зургаан сая доллараар илүү ажээ.
Мэрая Кари J.LO-г түүний оронд шүүгчээр ажиллах болсонд нь дараах зөвлөгөөг өгчээ.“
”American Idol” тэмцээн бол амьд дууны тэмцээн учраас шүүхэд нэлээн хүндрэлтэй. Чи юу эс андахав. Тэмцээнд оролцогчид сүүлийн шат болон төгсгөлийн шатанд эрс сайжирсан байх ёстой учир чи өөрийн зүгээс тэдэнд туслаж бас зөвлөгөө өгч байгаарай. Энэ нь бидний өөрсдийн ажлыг бодвол нэгэн бодлын стресс их дагуулна. Яагаад гэвэл энд бидний тухай биш өөр хэн нэгэн, бусдын тухай, тэдний ирээдүйн талаар яригдаж байгаа юм” гэсэн байжээ.
Энэ зөвлөгөөнөөс харвал Мэрая Кари бусдын асуудлыг өөрийнхөөсөө илүүд тавьдаг гэсэн үг үү?
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ