“Монгол улсын гэр бүлийн хуулийн дагуу та хоёрыг эхнэр нөхөр болсныг зарлаж байна” хэмээн уянгалаг сайхан хоолой, нүдэнд дулаахан царайгаараа хэдийнэ бидэнд танил болсон хатагтай бол “Гэрлэх ёслолын ордон”-ы дарга Оюунчимэг. Цаанаа л сэтгэлд ойр энэ эмэгтэй гэр бүл бололцдог тэр л ариун нандин, сайхан энергитэй ордоны даргаар ажиллаад 21 жилийг үдсэн.
“Архаг” эмээ болсон тэрээр өөрийн том хүү, бяцхан хоёр ач охины хамт ажлаасаа гарч яваад бидний папараци дуранд өртсөн юм. Түүнийг гэр бүл баталдаг, хуримын ордны дарга л гэхээс хувийн амьдралынх нь талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй. Гурван сайхан хүүхэдтэй ихэмсэг энэ эмэгтэй ач зээгээ тойруулан суусан өнөр өтгөн айлын эзэгтэй нь, ээж нь бас эмээ нь.
“Гэрлэх ёслолын ордон”-ы 35 жилийн ой ноднин тохиосон бөгөөд айл гэрийн амьдралын гарааг эхлүүлдэг буянтай сайхан хамт олныг толгойлон яваа Оюунчимэг хатагтай энэ л төрхөөрөө бидэнд дотно. Монголчууд зун намрын сард хурим найраа ихэвчлэн хийдэг болохоор эдний хамт олон одоо ч ид ажилтай, завгүй байгаа даа.
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав