ЭМЭГТЭЙ ХҮНД ДЭЛГҮҮР ХЭСЭХ Л ЖАРГАЛ ЮМ ДАА

Admin
6 цаг 10 минутын өмнө

    Холливудын нэрт жүжигчин Аманда Сейфрайд амралтын өдрөөр шоппинг хийж яваад папарациудын дуранд өртжээ. 

 

    Тэрээр Монголчууд бидэнд “Мамма Миа”, “Муу Охид” (Mean Girls)  зэрэг кинонуудаараа танил болсон. Холливудын чадварлаг, залуухан жүжигчин бүсгүй Мерил Стрип, Жулиана Мор, Линдсей Лохан зэрэг алдартай жүжигчидтэй хамтран хит болсон олон кинонд тоглосон билээ. 

 

    Аманда наран шар өнгийн цамц, энгийн жинсэн өмдийг арьсан цүнхтэй хослуулсан нь тун гайхалтай харагдаж байна. Ямар ч үед биеэ сайхан авч явдаг нэрт жүжигчний жирийн нэг өдрийн хувцаслалтыг сонжъё.