Улсын их хурлын чуулганы хуралдаанд үндсэрхэг үзэл үнэртүүлсэн үг хэлж гишүүдийн инээд, дургүй хоёрыг зэрэг хүргэдэг хүн бол бие даагч гишүүн С.Жавхлан. Харин түүний хандыг дардаг хүн нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гэнэ. Нэгэнтэй, МАН-ын гишүүд аргаа барахдаа Ц.Нямдоржид хандаж, “С.Жавхланг аргал, Та л дуугүй болгож чадна” гэх даалгаварыг өгсөн талаар гишүүд өөр хоорондоо ярилцах аж.
Магадгүй тэр цагаас С.Жавхлан ч нутгийн ах, хашир парламентч Ц.Нямдоржийнхоо үгийг дуулгавартай сонсож, үгэнд нь орох болсон бололтой. Бүр чуулганы хуралдаад юуг ярих, юуг эс ярих вэ гэдгээ хүртэл зөвлөж асуудаг болсон гэнэ.
Хууль тогтоогчийн анхны цалингаараа сурагчдад хувцас авч өгч, тойргийнхоо сонгогчдод гэдэс цувдай тарааж, сонгогчидтойгоо ойрхон төрийн түшээ гэх имижийг хэрэндээ л бүрдүүлэх гэж хичээж яваа С.Жавхлантай холбоотой нэгэн таагүй мэдээлэл ойрын үед улстөрийн хүрээнд яригдах болов.
Тодруулбал, дуучин ноён Бондгор малчдад туслах сайн санааны аян нэрийдлээр иргэдээс хэрэггүй, хуучирсан хувцасыг нь авч нэмнээ үйлдвэрлэн Шадар сайд У.Хүрэлсүхэд гардуулсан тухай мэдээлэл нэг хэсэгтээ л газар авсан.
Энэ явдлаас хойш ноён Бондгорын ажилч хичээнгүй чанарыг магтаж, ард түмэн түүнд хайртай болчихсон. Тэгвэл үнэн хэрэгтээ энэ бүхний цаана С.Жавхлан, мөнгө 2 байсан бололтой.
Учир нь С.Жавхлан ноён Бондогорын санаачилсан ажлаар гул барин Шадар сайдын мэдлийн улсын нөөцийн сангаас мөнгө гаргуулж, 1 нэмнээг 4000 орчим төгрөгөөр шахсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Бүр хороололд сэндвичэн хавтангаар хийсэн байранд хэдэн оёдолчин ажиллуулж, нэмнээ бэлтгүүлэн чамгүй их мөнгийг халааслах энэхүү арга нь С.Жавхлангийн даруухан ч юм шиг далд бизнес байсан гэвэл Та итгэх үү.
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ШҮҮХ: 2 настай дагавар хүүгээ “Машин бохирдууллаа“ хэмээн амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан Э.Түмэнцогтод 22.6 жилийн хорих ял оноолоо
Эрх үүргийн тэнцвэр хадгалагдаж байж шударга ёс тогтоно