Гишүүн А.Сүхбат 92-оны амраг Н.Гарамхандаа 96 оныхоор сольж залуужуулсан уу


 

Үе үеийн бөхчүүд дундаас уран барилдаанаараа гайхагддаг даян аварга А.Сүхбат барилдахаа больсоноос хойш амрагийн явдлаараа сүүлийн үед толгой цохих болсныг хэн хүнгүй мэднэ. Экс эхнэр Б.Баясгалангаас салчихаад, Содоо гэх бүсгүйтэй гэр бүл болоод удаа ч үгүй өөрийнхөө том хүү С.Хангайгийн үеийн охинтой дэр нэгтгэсэн мэдээлэл чих дэлсэж байсан цаг саяхан.
А.Сүхбатыг УИХ-д нэр дэвших үеэр эдгээр бүсгүйчүүдийнхээ хэнийг нь өөрийн намтартаа бичиж албан ёсны авааль гэргийгээрээ “зарлах” бол гэж харж байсан хүн олон. Тэгвэл Н.Гарамханд хүлээн зөвшөөрөгдөнө гэдгийг утгаар нь харуулж хоёр хүүхэдтэйгээ хамт хөтлөлцөн наадмын талбайд ирсэн нь олны харцыг булааж байсан юм. Харин хамгийн сүүлд амрагаа бүр залуужуулж 92 оны Н.Гарамхандаас салж 96 оны охинтой хамт амьдрах болсон. Тэр ч байтугай хүүхдийг нь төрүүлэх гэж буй гэсэн бор шувуу нисэлдэж эхэллээ. Уг нь олон эхнэртэй байх хууль батлагдчихаагүй л байлтай сан... Хэрэв үнэн бол А.Сүхбат аварга минь яана даа яана.
PAPARATSI.MN