Өнгөрөгч 2016 оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн 11-р хороонд харъяалагддаг Богд-Уулын зүүн аманд, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хувийн хөрөнгөөрөө зам гаргасан хэмээн тус амны оршин суугчдаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байдаг. Улмаар нэхэмжилсэн мөнгийг өгөх хүртэл уулын ам руу автомашин нэвтрүүлэхгүй хэмээн хаалт тавиад байсан юм. Харин түүний тавьсан хаалтыг өнгөрөгч амралтын өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид буулгажээ.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай нь, өөрийн дүүгийн компани болох “Эм Би Эм Эн констракшн”-аар Зайсангийн амны нэг км гаруй замыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн, 56 сая төгрөгийн өртөгтэйгөөр байгуулсан ажээ. Энэхүү аманд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн эзэмшлийн гэх долоон хаус болон нэр бүхий улс төрчийн гэсэн дөрвөн айлын хувийн байшин байрладаг аж.
Эх сурвалж: Medee.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв