ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмж байгаатай холбогдуулан МҮХАҮТ-аас албан ёсны мэдэгдэл гарган УИХ болон холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болсон талаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллүүд болон бизнес эрхлэгчид мэдээллэлээ. МХАҮТ-ын ерөнхийлөгч Б. Лхагважав хэлэхдээ “УИХ-ын чуулган өнөөдөр эхэлж байна. Чуулганаар эдийн засаг, татвар төлөгчид, бизнес эрхлэгчидтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Ялангуяа долоон төрлийн татвар нэмэх асуудал. Иймд худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах болон тэргүүлэгчдийн хурлаа хийж дараах шийдвэрүүдийг гаргаж УИХ-д хүргүүлэхээр тогтлоо. Энэхүү шаардлагыг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэхгүй тохиолдолд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд төлөх гуравдугаар сарын нэмэгдсэн өртөгийн албан татвар, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх дөрөвдүгээр улирлын аж ахуй нэгжийн албан татвар,тавдугаар сард төлөх дөрөвдүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байхыг нийт аж ахуй нэгжүүдэд уриалж байна” гэв.
Үүнд:
1.Төсвийн зардлыг 2017 оны баталсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байхыг шаардаж байна. МУ-ын 2017 оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийг батлагдсан түвшнээс 220.7 тэрбум төгрөгөөр нэмсэн байгаа. Үүнийгээ зогсоо.
2. Төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувиар,үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар тус тус бууруулах нь зүйтэй. 2012 оноос хойш төрийн албан хаагчдын тоо ойролцоогоор 15 хувь буюу 24 мянгаар өссөн байна. Мөн төрийн албан хаагчдын шаардлаггүй зардал нэг удаагийн буцалтгүй тусламж тэтгэмжийг зогсоох,
3.Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх. Эдийн засгийн хямралтай аж ахуй нэгжүүдийн ашиг орлого буурсан хүнд нөхцөл байдалд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь ажлын байр бууруулах улмаар ядуурал ихсэх нөхцөл болно.
4.Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх.
5. Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор, зах зээлийн зарчмаар тэгш шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үзүүлэхгүй байх.
6. Үнэ тогтворжуулах нэрийн дор онцгой албан татварын тухай хуульд 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн нэмэлт оруулалтаар нэг америк долларыг 1450 төгрөгөөр тогтоосон татварын хэмжээг хүчингүй болгох. Онцгой албан татварын хэмжээг америк долларын одоогийн ханшинд шилжүүлэн тооцох.
7.Төсвөөс татаас авдаг алдагдал өндөртэй төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг хувьчлах, хувьцаат компани болгох, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх.
8.Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо судалгаатай хандан, шийдвэр гаргах. Баталгаатай ажлын байртай төрийн 183 мянга гаруй албан хаагчдын тэтгэврийн насыг төр өөрөө мэдэж зохицуулах боломжтой ч чөлөөт зах зээл дээр ажиллаж байгаа нэг сая гаруй иргэд баталгаагүй тогтворгүй ажлын байранд ажилладаг гэдгийг онцгойлон анхаарах шаардлагатай. Иймд МУ-ын их хурал 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлыг хэсэг гарган эдгээр шаардлагуудыг судлан шийдвэрлэхийг УИХ-ын дарга М.Энхболд болон гишүүдээс шаардаж байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1870 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна
Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна