Их Британид Элчин сайдаар томилогдон ажиллаж буй “авлига, оффшорын загалмайлсан эцгүүдийн нэг” С.Баярыг эсэргүүцсэн тэмцэл одоог хүртэл Лондон дахь Монголын Элчин сайдын яамны байрны гадаа үргэлжилсээр байгаа юм. Өнгөрөгч гуравдугаар сарын 8-наас эхэлсэн энэ тэмцэл хүчээ авч, хүрээгээ тэлж авлигачин Элчин сайдыг Их Британиас хөөхийг шаардаж байгаа бөгөөд Монголын төрийг С.Баярыг Их Британиас эргүүлэн татах хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээр шийджээ.
Тэгвэл түүнийг эргүүлэн татах ажилд гараа хөдөлгөхгүй байгаа Монгол Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчид шахалт үзүүлж, монголчуудын авлигачин, оффшорчинтойгоо тэмцэж буй чин үйлсд дэмжлэг үзүүлэхээр Дэлхийн соёлын холбоо Их Британи дахь Монголчуудын хөдөлгөөнтэй нэгджээ. Дэлхийн соёлын холбоо /World Cultural Association/ нь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн хэргийн хэлтэст бүртгэлтэй бие даасан иргэний нийгмийн байгууллага юм байна. Тус байгууллага өөрийн албан ёсны веб хуудастаа Их Британи дахь С.Баярыг эргүүлэн татахыг шаардаж буй Монголын хөдөлгөөнтэй нэгдэж, тэднийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Лондонгийн гудамжинд С.Баярыг эргүүлэн татахыг шаардсан хоёр хүний тэмцэл өдгөө хөдөлгөөн болж томорч, басхүү Олон улсын байгууллагуудын анхааралд өртөж байгаа нь дээрх үйл явдлаар гэрчлэгдэж байна. Одоогийн байдлаар Лондонгийн гудамжинд Монголчууд С.Баярыг санхүүгийн луйвар, мөнгө угаалт, Оюутолгойгоос авлига авсан, албан тушаал наймаалцсан болон 2008 оны 7 дугаар сарын 1-ний эмх замбараагүй байдлын үеэр таван хүний амь үрэгдсэн гэх мэт хэргүүдэд хардаж, энэ хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг Олон улсын байгууллагуудыг хүсч буйгаа илэрхийлсээр байгаа юм.
Төгс

NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа