/Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо/
Монголчуудаа, Эх оронч, шудрага иргэд ээ!
Монголын улс төрийн 25 нам иргэдээ талцуулж, зөрчилдүүлж, бүр хагалана бутаргаж, дайсагналцууж, нам дамжсан олигархи бүлэглэл төрийн эрх мэдлийг гартаа хийж улс орны баялагийг цөлмөн дуусч байна.
Монгол эх орондоо улс, төр, эдийн засгийн тогтвортой байдлыг баттай бий болгох, улс орон ард түмнээ элдэв эрсдлээс найдвартай хамгаалах талаар ухаан бодол, сэтгэл зүрхээ зориулах учиртай төрийн дээд албан тушаалтнууд энэхүү оффшор бүсэд нэвтэрч бидний баялгийг хувьдаа завшиж, эх оронд минь эдийн засгийн хямрал, өрийн сүлжээг бий болгосноороо Эх орныг минь гадныхны эрхшээлд бүрэн оруулах хэмжээнд хүргэлээ.
Монгол Улсын нь жилийн төсөв 3.5 тэрбум доллар байхад оффшорчдын дансанд 17 тэрбум доллар байна . Арван долоон тэрбум доллар бол асар их менге!
Монголын гадаад өр 25 тэрбум доллар болж нэг монгол хүнд ноогдох өр 20 , 000, 000 сая төгрөгт хүрлээ.
Иймээс бид босохгүй бол, шаардахгүй бол, шалгахгүй бол энэ оффшортой олигархи болсон улс төр бизнесийн бүлэглэлийн нөхөд эх орон, газар нутаг, ард түмнээр тоглосоор л байх болно.
Монгол цустай эсэх нь эргэлзээтэй хэдхэн олигархи монголын газар нутгийн, байгалийн баялагыг зарчихсан, тэр мөнгөө гадны банканд аваачиж нуусан, бидний үр хүүхэд ач, зээ хойч үе минь ямарч баялаггүй ухсан нүх, улаан шороотой үлдэж, эх орон, тусгаар тогтнолоо алдаж, гадны колони болох замруу хөтөлж байна
Монгол Улсын мөнхийн эрхэм зорилго нь туурга тусгаар оршин тогтнож, Монгол хүн бүрийг баян тансаг, хангалуун жаргалтай амьдаруулах явдал бөгөөд төр засгийн бодлого үйл ажиллагаа үүний төлөө, монгол хүн таны төлөө чиглэгдэх ёстой. Гэтэл төр засаг хуулиар хүлээсэн үүргээ умартан оффшорт нуусан эрх баригчдын мөнгө, хөрөнгийг татан авчрах шийдвэртэй арга хэмжээг өнөөг болтол авахгүй байгаа нь тэднийг хаацайлан хамгаалж байгаа эрээ цээргүй үйлдэл болоод байна.
Ард түмнээ талцуулсан улс төрийн намуудын хууль бус үйлдэл, сонгуулаар ядуу иргэдийнхээ саналыг худалдан авч төрийн эрхэнд гарсан МАНАН болон ивээлд нь оршигч олигархи бүлэглэлийхний төрийн албыг наймаа болгож, төрийг дампууруулж байгаа ийм хууль бус үйлдлүүд өнөөдөр Монголын ард түмнийг сая төрсөн нярайг хүртэл дааж давшгүй өртэй болгож, улсаа өрөнд барьцаалуулахад хүргээд байгааг бид зүгээр хараад суух ёсгүй.
МАНАН бүлэглэл төрийг самарч төрийн албаар тоглож Чингэсийн төрийг самарч байна.
2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс хойш 22235 төрийн албан хаагч халагдаж амжиргааны эх үүсвэрээ алдсан байна. Мөн гэр бүлээрээ халагдаж орлого үгүй болж гадаадад цагаачилах хүсэлт гаргаж яваа иргэд ч байна. Мөн л тэдний адил ажлаас халагдсан Завханы Тэс сумын засаг дарга, Идэр сумын төрийн захиргааны нягтлан бодогч өөрийгөө галдан шатаасан аймшигт явдалууд төр яаж дампуурч байгаагийн баримт жишээ юм.
Бид Монгол хүнийхээ төлөө улс төр бизнесийн олигархи бүлэглэлийнхэнтэй хатуу тэмцэх болно.
Монголын хууль хяналтын байгууллага АТГ, Цагдаа, Прокурор, Шүүх олгирахийн гар хөл шударга иргэд, ард түмнээ мөрдөн мөшгөж, эрүүдэн шүүхээ Зогсооё .
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ТҮ, сонин, сайтууд олгигархиуд мөнгөөр үйлчлэх бус ард түмний эрх ашгийг хамтдаа тэмцэе. Үүний тулд шударга монголчууд бүгдээрээ хамтаръяа.
Хугацаагүй улс төрийн суултийг хийж, УИХ, засгийн газраас офшорчид авилгачидаас салах хэрэгтэй.
Бидний өмнө эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоо хэвээр хадгалан үлдэх нэн чухал, хариуцлагатай цаг үе тулгараад байгаа тул ард иргэд та бүгдийг нам эвсэл, үзэл бодол үл харгалзан эх орон, ирээдүй үр хүүхэд, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө нэгдмэл бодлоготой, хариуцлагатай шинэ төрийг бий болгохын төлөө санаа зорилгоо нэгтгэн тэмцэхийг уриалж байна.
Эцэг өвгөдөөс бидэнд бүрэн бүтэн өвлүүлсэн, өлгий нутаг монгол газар шороо, баялагаа хамгаалан тэмцэе.
Бүү ай, бүү хойш сүү, бид тэмцэхгүй бол маргааш гэхэд оройтоно.
Үүний тулд
1-рт . Оффшор бүсэд байрласан Монголын баялагыг нэн яаралтай буцаан татаж иргэдээ өрийн дарамтнаас чөлөөлөх хэрэгтэй
2-рт. Улс төрийн намын хатуу гишүүнчиллээс татгалзаж нам дамжсан олигархи луйварчдийг төрөөс зайлуулая. Үндсэн хуулийн хувьсгал хийе.
3-рт. Төрийн албан хаагчдийг намын харьялалаар ажлаас халдаг хэлмэгдүүлдэг , байдлыг таслан зогсоое.
Эх орон, элэг нэгт Монголчуудаа, ирээдүй хойчоо бодох, цэцэн ухааны дээдийг эрхшээсэн шударга эх орончид энд цугласан гэдэгт би итгэлтэй байна.
Бүдээрээ Тэмцэхтүн
Би эх орон газар нутаг, хойч ирээдүйнхээ төлөө халуун амиа өгөхөд бэлэн байна.
Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооны
Ерөнхий нарийн бичгийн дарга Авирмэдийн Эрдэнэбаяр
2017 оны 03 сарын 31
Сүхбаатарын талбай
SHUURHAI.MN
ХӨСҮТ: Одоогийн байдлаар Nipah вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна
ХӨСҮТ: Нипах вирусийн эсрэг вакцин байхгүй. Эмчилгээ нь эрчимт дэмжих эмчилгээнд тулгуурлаж байна
А.Баяр: Яаралтай тусламж хэрэгтэй өвчтөн дээр түргэний эмч 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1870 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна