Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдээс захиргааны журмаар хураан авсан 923.26 сорьцтой 482.3 грамм алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өглөө. Энэхүү алтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Захиргааны журмаар хураасан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, худалдах, устгах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 болон 04 дүгээр шийдвэрийн дагуу улсын орлого болгож байгаа юм.
Ийнхүү МХЕГ-аас өмнөх жилүүдтэй нийлээд нийт хоёр кг гаруй алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өгч байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль сахиулах, байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ улс орны эдийн засгийг тэтгэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн хугацаанд хууль бус олборлолтын улмаас алтны нөөцөд учирсан хохиролд 3.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
PAPARATSI.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ