Дуучин Б.Амархүү эхнэртэйгээ нийлж хүн зодсон, дууг нь зохиож өгсөн хүнийг хулгайд гүтгэж дарамталсан гээд үргэлж “явцгүй” авираараа хэдэн Орос дууг нь сонсдог хүмүүсийнхээ чихнээс хонх уясаар байгаа билээ. Мөн нилээдгүй хугацааны өмнө IRISH PUB-аар үйлчлүүлэхдээ (нэг жил гаруйн өмнө) мөрөөрөө ажлаа хийж байгаа зөөгч бүсгүйг “халтар авгай чинь” гэх зэргээр бүдүүлэг харьцаж, дорд үзэж байсан сурагтай.
Харин энэ удаад хэвлэл мэдээлэлд түүний тухай бас л нэгэн таагүй мэдээлэл гарчээ. Учир юу вэ гэвэл “Universe best songs” наадмаас төрөн гарсан реппер Дөлгөөнтэй хамтран ажиллах саналыг цэнхэр дэлгэцээр нэг цуурайтуулан тавьж байсан. Харин Дөлгөөн өөр уран бүтээлчидтэй хамтран ажилласанд Амархүү реппер бүсгүйтэй үг дуугарахгүй, муу санах шалтгаан нь болсон гэнэ. Уг нь бол уран бүтээлчид бие биетэйгээ хамтран ажиллах нь цаг хугацааны л асуудал. Тэрэнд нэг их сүржигнээд эмэгтэй хүн шиг муухай харж, дуугаа хураах нь жинхэнэ Монгол эр хүнд зохихгүй зан байлтай. Ер нь Амархүүгийн орооцолдсон хэл амнууд дандаа эмэгтэй хүн рүү чиглэсэн байдаг нь тун хачирхалтай. Тэгэхээр энэ хүн эрчүүдийн хэрүүл маргаанд оролцдоггүй нэгэн бололтой. Эмэгтэй хүн рүү дайрч давшлаад өөрөө ард нь цэвэрхэн үлдэх аргыг энэ дуучнаас сурвал их туршлага хуримтлагдсан байгаа байх даа.
PAPARATSI.MN
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо