Эрдэнэт үйлдвэрийн 250 кг алт Зориг агсаны хэрэгтэй холбоотой


Оросын тал “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг эзэмшиж байсан бөгөөд энэ зуны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх өдөр буюу зургадугаар сарын 28-нд “Монголиан коппер корпораци” нэгдэл худалдан авсан гэх ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн мэдэгдлээс хойш, Эрдэнэт үйлдвэрийг тойрсон маргаан шинэ он хүртэл үргэлжилсэн. УИХ-аас Эрдэнэтийн асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Харин Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой шалгалтад өөр нэгэн луйвар илэрчээ. Гэхдээ одоогоор үүнийг ажлын хэсэг нууж байгаа.

 

Үндсэндээ улс төрчдийн нуугаад байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн луйвар нь ардчилсан нийгэм гарснаас хойш улсад хэзээч төлөгдөж байгаагүй жилд олборлодог 250 кг цэвэр алт. Иргэдийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрт зэс,  молибдены олборлодог гэхээс алт давхар олборлодог гэж бодоогүй байх. 

 

Тэгвэл 1978 онд Монгол, Орос  хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсанаас хойш жилд 26 сая тонн хvдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг гэсэн тайланг өгдөг ч, жилд олборлодог 250кг алтаа хэзээ ч тайландаа тусгадаггүй нуудаг байна. Социализмын үед тус алтыг гэрээний дагуу Оросын талд бүрэн өгдөг гэж тусгадаг байсан ч, 1990 оноос хойш Оросын тал 100кг алтыг ашгийн хувь болгож авдаг байж. Харин үлдсэн 150 кг алт нь Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн дарга, удирдлага, улс төрчдийн халаасанд шургаж улсад нэгч төгрөг ордоггүй  байна. 250 кг алт зах зээлийн үнээр нь үнэлбэл “22 тэрбум 500 сая” төгрөг. Үүний 10 тэрбумыг 2012 он хүртэл Оросын талд өгч байгаад өгөхөө зогсоосон байдаг. Ингээд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд “22 тэрбум 500 сая” төгрөг улс төрчдийн халаасанд орсон гэсэн үг.  Үүнийг илчлэх бодол хэнд ч байхгүй учир нь УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэг анх “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын талын захирлаар ажиллаж эхэлснээсээ хойш энэ бүх луйвар эхэлж, өнөөгийн бүхий л өнөөдөр албан тушаалтнууд холбоотой. Одоогч хүртэл Ш.Отгонбилэгийн Швейцарь улс дах дансанд байгаа асар их хэмжээний хөрөнгийг Монголчууд авч чадалгүй өдийг хүрсээр ирсэн. Тэр дансанд нь энэ их хэмжээний алтны луйврын мөнгө нуугдаж байгаа нь ойлгомжтой. Үнэндээ шударгаараа үнэлэгдсэн С.Зориг “Эрдэнэт” үйлдвэрийн алтны луйврыг эсэргүүцсэнийхээ төлөө амиа алдсан ч байж болзошгүй. Зүгээр ч нэг Монголчууд олон жил С.Зоригийн аллагын захиалагч Ш.Отгонбилэг гэж хоосон ярихгүй л байх. Гэхдээ өнөөдрийг хүртэл  нотолж чадалгүй, шүүхээс захиалагч нь үхсэн гэсэн үгээр ам дараад өнгөрсөн. Ийм л аюултай 250 кг алтыг тойрсон дуулиан хэнд ч мэдэгдэхгүй чимээгүй өнгөрсөөр байна. Хууль хяналтын байгууллагынхан хараат бус ажилдаг гэдгээ баталмаар байдаг бол “Эрдэнэтийн” 250кг алтны хэргийг илрүүлж,  хувь хэдэн баячуудад бус ард түмэнд нь зарцуулах боломжийг олгох хэрэгтэй байна.

 

ТУГ.МН