БНХАУ-ын иргэн Ө нэг гэр бүлийн гурван гишүүнийг заазуурдаж, улмаар дөрвөн настай хүүг газар дээр нь амийг нь егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Ө Монгол Улсын иргэн Х-ийн толгойн тус газар хүнд шархдуулсан талаар цагдаагийн газраас мэдээлсэн. Тэгвэл иргэн Х эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан тухай мэдээллийн эх сурвалж дурдсан байна. Харин Х-ийн хүү 13 настай Б-ийн хувьд биеийн байдал нь хүнд ГССҮТ-д эмчлүүлж байгаа гэнэ.
Б анх эмнэлэгт ирэхдээ дөрвөн хуруу нь ганцхан судсан дээр тогтчихсон, харахад ч нүд хальтирмаар байдалтай байжээ. Мөн биеийн байдал нь тун хүнд байсан гэдгийг ГССҮТ-д эмч нар ярьж байна. Эмнэлгийн зүгээс ирсэн даруйд нь яаралтай хагалгаанд оруулжээ. Одоо хүүгийн биеийн байдал дээрдсэн ч дахин хагалгаанд орж магадгүй байгаа юм байна. Энэ талаар ГССҮТ-ийн гар сарвуу, бичил мэс заслын тасгийн их эмч Д.Даваажаргал “Хүү анх ирэхдээ шуу болон сарвууныхаа түвшинд хагас тайрагдсан гар, хурууны үзүүрт тэжээлийн дутмагшилтай байсан. Бараг гар нь сарвууныхаа хэсгээр тасрах шахсан байсан гэсэн үг. Энэ нь нэлээд хүнд цохилтоос үүсдэг хүнд бэртэл юм. Тиймээс яаралтай мэс засалд оруулж, тасарсан мэдрэл, судас, шөрмөсийг сэргээж залгасан байгаа. Мөн хугарлуудыг бэхэлж, хурууны үзүүрийн тэжээлийг сэргээх эмчилгээ хийсэн. Одоо физик эмчилгээ хийгдэж байна” гэж "eagle" телевизэд ярилцлага өгсөн байна.
Энэ хэргийн талаар эргэн мэдээллэх болно.
Эх сурвалж: Criminal.mn
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана