Байнгийн хорооны хурал дээр гишүүн Н.Амарзаяа бохь зажлан сууж буй бичлэг


МАН-ын эмэгтэй гишүүдийг хувцсаа тохируулан өмсөж чаддаггүй гэдэг бол одоо бүр хуралдаа төрийн хүн шиг сууж ч сураагүй нь батлагдлаа. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Харин энэ хуралдаан дээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хээвнэг бохь зажилан сууж байгааг та харж байна.
 
 
Эрхэм гишүүний гаргаж байгаа байдал нь хэлэлцэж байгаа асуудлыг огт сонирхохгүй тоохгүй байгаагийн нэг илрэл юм. Гэтэл Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээг гатлаад үндэсний сүйрлийн түвшинд хүрээд байхад гишүүн хатагтайд ядаж сонсож байгаа дүр үзүүлэх сэтгэл алга байна. Энэ бичлэгийг үзсэн зарим иргэд ийм гишүүн байдаг юм уу хэмээн гайхацгаасан гэнэ.
 
 

 

NUUTS.mn