УИХ-ын гишүүн Загдхүүгийн Нарантуяа Завханы 1900 сонгогчийн саналыг худалдаж авахад 592 сая төгрөг зарцуулсан баримт бичлэгээр нотлогджээ. Түүний “Мөлхөө гэж 1900 амьтанд 592 сая төгрөг өгөх юм байна. Дундажлаад өгье” гэсэн агуулга бүхий яриа бичлэг шүүх, цагдаагийн байгууллагад очсон байна. Энэ бичлэгийг шударга иргэд зохих байгууллагад нь өгснөөс гадна мөнгө авсан олон иргэн нотлох баримтыг гэрчилж байгаа гэв. Үүнээс харахад Завханчуудын нэг хэсэг нь саналаа худалдаж, олонхийн сонголтыг З.Нарантуяа өөрийн дураар луйвардсан нь тодорхой боллоо. Бас төрийн албанд насаараа зүтгэсэн З.Нарантуяагийн гэр бүл сонгогчдын саналыг худалдаж авах энэ их хэмжээний хөрөнгийг хаанаас олсныг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа сурагтай.
Түүний нөхөр Д.Баяндүүрэн Сонгуулийн Ерөнхий хороонд албаны даргаар ажилладаг юм. Сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан нь нотлох баримттай, гэрчтэй, мөн сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн З.Нарантуяагийн энэ хэргийг шүүх, цагдаагийн байгууллага хэрхэн шийдвэрлэх нь олон нийтийн сонирхлыг татаж байгаа юм.
Эх сурвалж: Breakingnews.mn
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана