Япон улсын Сагамихара хотын сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийн байрны ойролцоо хутгатай этгээд халдлага үйлдэж, 19 хүн амь үрэгджээ.
Халдлага мягмар гаригийн /2016.07.26/ шөнө гарсан бөгөөд 26 хүн шархадсанаас 20-ийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Цагдаа нар сэжигтнийг баривчилсан бөгөөд 26 настай, Токиогийн баруун хойд хэсэгт 40 км-ийн зайд орших Цуки Ямаюури цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан аж.

Тэрбээр цагдаа нарт байцаалт өгөхдөө сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хорлохыг хүссэн хэмээсэн аж.
Японд галт зэвсэг эзэмшихийг хуулиар нь хориглосон байдаг учраас хүмүүсийг олноор нь хөнөөсөн хэрэг бараг гардаггүй.
Хамгийн сүүлд 2008 онд Токио хотын Акихабара худалдааны дүүрэгт ачааны машинаар долоон хүн дайрсан хэрэг гарч байсан аж. Түүнчлэн 2001 онд Осака хотын бага сургуульд сэтгэцийн өвчтэй хүмүүс найман хүүхдийг хутгалж, амийг нь бүрэлгэсэн хэрэг гарч байсан аж.
Эх сурвалж: BBC
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ