Содон дүр төрх онцгой дуулалтаараа сонсогч фэнүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн Rapper Gee өчигдөр Монгол шилтгээнд нижгэр хурим хийлээ. Энэ өдөр түүний хувьд амьдралынх нь хамгийн чухал мартагдашгүй сайхан өдөр тохиосон нь тодорхой. Шүтэн бишрэгчид нь баяр хүргэж аз жаргал ерөөхтөй зэрэгцэн түүний сахал нилээд шүүмжлэл дагууллаа. Үзэл бодлоо дуугаараа чөлөөтэй илэрхийлж чаддаг дуучин залуу маань эхнэртэйгээ ижилхэн шивээстэй аж.
Gee өөрийн пэйж хуудаснаа тэр надад ээжээсээ ирэхдээ хайр, хариуцлага хоёрын хамтаар аз жаргалыг авч ирсэн бяцхан охиндоо хайртай хэмээн нийтэлжээ. Түүнчлэн тэдний хуриманд урлаг соёл болоод спортын салбарын түүчээ болсон эрхмүүд цугларч нэг өдрийг хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн өнгөрөөсөн байна. Gee-гийн гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье.
Э.Нашка
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ