Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны нэгдүгээр сарын 7-ны орой өндөр настай эмээг гурван залуу орцонд нь дээрэмдэж, хүндээр гэмтээсэн хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийг үйлдсэн залуусыг шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд болсон байна.
Уг хэргийг 1990 онд төрсөн Увс аймгийн Давст сумын харьяат Л.Амаржаргал, 1990 онд төрсөн Дорнод аймгийн Матад сумын харьяат Э. Мөнх-Эрдэнэ, 1995 онд төрсөн Увс аймгийн Давст сумын харьяат А.Баатар, нар үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Амаржаргал 6 жил 5 сар, Мөнх-Эрдэнэ Баатар нарт 5 жил 1 сарын ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх ял оноожээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 147.2-р зүйл ангиар ийнхүү яллажээ.
Энэ зүйлд “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана
Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ