Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг өглөө босоход хэдийнэ ажлаас нь халсан байжээ. Энэ талаар тэрээр өөрийн пэйж хуудсаараа дамжуулан мэдээллэв. Ж.Батсуурь пэйж хуудастаа “Унтаад боссон ажлаас чөлөөлөгдсөн байх юм. Уг нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүн АН 16, МАН 16, Дарьгангын 1 тойрог дээр 9 дүгээр сарын 25-нд дахин сонгууль болон Монгол Улсын Шүүх болон сонгуулийн байгууллагын эцсийн шийдвэрүүд гараад байдаг.
Гэтэл МАН ирц дутуу хүчингүй хууль бус хурал хийсэн болоод түүнийхээ шийдвэр гэж ямар ч тамга тэмдэггүй цаас явуулаад Ерөнхий сайдын шийдвэр гаргуулжээ. Бас өнөөдөр аймгийн Баяр наадам бөгөөд аймагт албан ёсоор амралтын өдрийн шийдвэртэй байдаг. Миний хувьд нэгэнт Ерөнхий сайдын захирамж гарсан бол ажлаа өгч л таарна. Гэхдээ найман жил хамт зүтгэсэн хамт олныхоо өмнө ажлын өдөр өгмөөр байдаг. Ажлаа хүлээлц гэж миний Зөвлөхөөр дуудуулж байна. Ямар ч болтугай очиж уулзаж учрыг хэлье” гэж бичжээ.

Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ