2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө Монгол ардын нам Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт өгсөн ч эрх мэдэлд хүрэнгүүтээ умартсанд УИХ-ын гишүүн А.Сүхбат ууртай байна.
Энэ тухайгаа тэрбээр “МАН анхны ялагдлыг хүлээлээ. Сайд нарын нэр дэвшүүлэлттэй холбоотойгоор гадуур юу болж, шуугиж байгааг та бүхэн анзаарсан уу. Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт юу болчих нь энэ вэ. Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүллээ. Ингэснээрээ олон түмний итгэлийг алдлаа. Мэргэжлийн хүнийг сонголдоо. Салхи ч байхгүй, шинэчлэл ч байхгүй сонголт хийснээрээ анхны ялагдал болж байна” гэж мэдэгдсэн юм.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд өчигдөр оролцохдоо хэлсэн аварга А.Сүхбатын энэхүү мэдэгдэл нь намынх нь зарим гишүүнийг сандаргаж байгаа бол зарим гишүүн нь “Аваргын зөв, арай дэндүү хүмүүсийг сайдад нэр дэвшүүлж, МАН онигоо болж байна” хэмээн дэмжиж буй юм.
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо