Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлэх Мэргэжлийн гэсэн тодотголтой Засгийн газар 13 яам 16 сайдтай байхаар төлөвлөж Ерөнхийлөгчид өргөн барьсан ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн албан бичиг хүргүүлсэн. Харин Өчигдөр УИХ-ын чуулган хуралдаж шинэ ЗГ-ын бүтцийн тухай хуулийг дэмжихээр болсон. 16 сайдтай байх сургаар сайдын суудалд суух таван эрхмийн нэр тодорхой болсон бол, үлдсэн эрхмүүдийн нэрсийн таамаг гарч эхэллээ. Тэгвэл төрөхдөө л алтан халбага зууж төрсөн гэгддэг “Монголын алт” компанийн захирал Б.Нямтайширын хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Хөдөлмөрийн сайдад яригдаж байгаа нь олны гайхшралыг төрүүлж байна. Монголын төрд нөлөө бүхий эрхэм аав Б.Нямтайширынхаа халааснаас овоо хэдэн төгрөг гаргуулж УИХ-д 2012 оноос хойш суудал халаах болсон тэрээр тэр жилдээ мөн Хөдөлмөрийн дэд сайд хийж байсан билээ. Хэлгүй гишүүдийн нэг гэгддэг Н.Номтойбаярын тухай скандал тоочих юм бол бүтэн ном гарахад ч багадахаар. Анх 17 насандаа өөрөөсөө эгчмэд хүүхэнд дурлаж үрийн зулай үнэрлэж байсан эрхэм Н.Номтойбаяр гурван эхнэрээс дөрвөн хүүхэдтэй нэгэн. Түүнээс хойш баячуудын энгэрт зууралдаж бага сага юм салгаж явдаг хүүхнүүдийг ээлж дараалан солих болсоны хэдхэн жишээ нь “Монголын мисс” тэмцээний шүүгч миссүүдийн эрлэг Ц.Мянганбаяр ахын экс гэргий Д.Ариунцэцэг, “Киви” хамтлагийн дуучин Агий нар юм. Түүний удирдаж явсан хоёр ч хэвлэлийн газар хаалгаа барьж байсныг хүмүүс андахгүй биз.
Ямартай ч хувийн амьдралын скандалууд нь ар араасаа хөвөрч байдаг хүүдээ 2012 онд Хөдөлмөрийн дэд сайдын албан тушаалыг мөнгө цохин авч өгч байсан “МАК” компанийн захирал ноён Б.Нямтайшир энэ удаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалыг авч өгөх гэж байна уу?
Хэмээн олон хүн ам уралдан ярьж байна. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж ардын сайхан сургаал үг байдаг. Янаг амрагийн явдал нь дийлдэхгүйн дээр энд тэндхийн бааранд зодоон цохион хийж хүн хутгалж ч явсан удаатай УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө томоожоогүй байж бүхэл бүтэн яам удирдаж чадах болов уу?
Эх сурвалж: Breakingnews.mn

Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ