Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж ард түмэндээ амлалт өгсөн МАН-ынхан хэнийгээ сайд болгохоо эцэслээгүй байна. Нам дотор нь нэлээд “сунгаа” өрнөж, олон ч горилогч намын даргынхаа үүдэнд “үлий сахисан сар” шиг л суух болсон гэнэ.
Тусгаар тогтнолын ордноос элдвийн “бор шувууд”-ыг нисгэж, тэдний заримыг нь үнэний ортой гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Тухайлбал, “МАК”-ын өв залгамжлагч, баавгай буудагч Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болохоор хөөцөлдөж яваа гэнэ. Түүнд тус яамыг өгөхөөр МАН-ынхан тохирсон гэх мэдээлэл байна. Учир нь, Н.Номтойбаяр намдаа их хандив өгсөн хэмээн удирдлагуудаа шантаажилж байгаа бололтой.
Ийнхүү сайдын суудлыг мөнгөөр үнэлэх нөгөө хуучин арга барилаасаа МАН салсангүй гэж буруутгах хүмүүс намд нь цөөнгүй. Н.Номтойбаяр өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүн байхдаа хүн хутгалсан хэрэгт холбогдож байсан, тавьтиргүй ааштай нэгэн.
Хөдөлмөр, нийгмийнхамгааллын яам бол хамгийн эмзэг асуудлуудыг шийддэг. Хар багаасаа баян тансаг өссөн, хар бор амьдралыг мэдэхгүй нөхөр Монгол Улсын нийгмийн асуудлыг шийднэ гэхэд бэрхтэй. Аав ээжийнхаа буянаар шууд УИХ-ын гишүүн болсон тэр ядаж л хөдөлмөрийн хүнд хэцүүг мэдэхгүй гэж гоочлох хүмүүс байна.
Ямар ч байсан баян айлын цатгалан хүү Монголын муутай, сайтай, хамгийн эмзэг, хүний амьдралын хамгийн чухал салбарыг толгойлж чадна гэхэд олон хүнд эргэлзээ төрж байна. Ерэн жилийн түүхтэй, боловсон хүчний нөөцтэй гэх МАН-д хөдөлмөр, нийгмийн салбарыг аваалд явчих мэдлэг боловсролтой хүн олдохгүй, тэгээд мөнгөөр сайдын суудлыг худалдаагүй байлтай.
Эх сурвалж: News.mn
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана
Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ