Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилоод байгаа. Урьд нь Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Шийдлийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан түүнийг Ерөнхий сайд болсонд намынхан нь сэтгэл дундуурхан байгаа гэнэ. Боловсролын хувьд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн дипломоос өөр зүйлгүй, англи хэлний “А” ч үгүй нөхрийг Ерөнхий сайдаар тавьсан нь боловсон хүчний нөөц хангалттай гэгддэг МАН-ын чанар, чансааг харуулж буй үйлдэл гэж дүгнэх хүмүүс байна.
Хэдийгээр намтартаа англи хэлтэй гэж бичсэн ч АСЕМ-ын үеэр өөрийнхөө хэлний мэдлэгийг олон нийтэд харуулсан гэж улстөрчид жиг жуг хийж байна. Ямар сайндаа л зарим нь дунд боловсролтой эр Монголыг эдийн засгийг хямралаас гаргаж чадах уу гэж даапаалж байгаа гэх. Хэр баргийн аавын хүүд олдоггүй албан тушаал дээр цахилгаан шатаар хүрсэн түүний ард “ах” М.Энхболд нь байгаа хойно, намынхан ч хичнээн муулаад одоо нэмэргүй. Харин мэдлэг, боловсролгүй энэ нөхөр Монголын нэр төрөөр багахан тоглоосой гэж улстөрчид ярьж байгаа гэнэ лээ.
Б.БАТ
Эх сурвалж: News.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ