Загварын ертөнцөд “шар” хэмээх өвөрмөц тодотголтой явдаг топ модель Ч.Ундрах өчигдөр “Интермэд” эмнэлэгт нярайлж, хөөрхөн охинтой болсон баяртай мэдээг найз нөхөддөө дуулгалаа. “НИК” ХК-ийн захирал Г.Гансүхтэй ханилсан тэрбээр МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн нөхөр Г.Сүхбуянгийн дүүтэй сууснаараа нэг айлын бэрүүд болж байгаа нь энэ.
Топ модель болоод удалгүй анхны нөхрөөсөө салж байсан Ч.Ундрах бараг арваад жилийн дараа том охиноо дүүтэй болгож буй бөгөөд хоёр дахь амьдралаа ч багагүй хэл амтайхан эхлүүлсэн нэгэн. Учир нь түүний шинэхэн нөхөр Г.Гансүх урьд нь топ модель Ч.Туяацэцэгтэй хамт амьдарч байснаар барахгүй, дотны найз Ч.Ундрахтай нь сууснаараа экс амрагаа ихэд гомдоосон гэгддэг.
Энэ ч утгаараа чинээлэг эрийн нүнжигтэй зан гаргаж, топ модель Ч.Туяацэцэгээс салахдаа таван өрөө байр төдийгүй “Range Rover” машинаа бэлгэнд үлдээгээд явсан гэлцдэг юм билээ. Бөөгийн онгод сахиусаа авсан гэх топ Ч.Ундрах ч олны хэл амнаас санаа зоволгүй, шинэхэн амьдралаа бардам эхлүүлж төд удалгүй хөл хүндтэй болсон аж. Манайдаа л өндөр үнэтэйд тооцогддог “Интермэд” эмнэлэгт хэдэн саяыг цацаж, шинэ хүнээ хөл хөөртэйхэн угтаж авсан топ модель Ч.Ундрах өнөөдөр баярын мэндчилгээ, цэцгийн баглаанд умбаж суугаа нь тодорхой биз ээ.
С.Цахиур
Эх сурвалж: www.zone.mn





