-МАНАЙ НУТГААС ОЛОН УЛСЫН ЦОЛТОН ТӨРСӨН САЙХАН НААДАМ БОЛЛОО-
Өнөө жилийн Үндэсний их баяр наадамд үзүүрлэн, Монгол Улсын арслан цол хүртсэн Р.Пүрэвдагватай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд 9-ийн даваанд Улсын арслан П.Бүрэнтөгсийг даван үзүүр түрүүнд үлдсэн. Гэвч тэрхүү барилдааныг маргаантай болсон гэж зарим бөх сонирхогч үзэж буй юм. Энэ талаар шинэхэн арслангаас тодрууллаа.
-Юуны өмнө таньд Улсын арслан цол хүртсэнд дахин баяр хүргэе!
-Баярлалаа. Энэ жил их сайхан наадам боллоо. Тэгш ой болоод их сайхан боллоо. Тэгээд ч Монголын маань ард түмэн билэгшээсэн сайхан наадам болж өнгөрлөө гэж бодож байна. Манай нутгаас олон олон улсын цолтон төрсөн сайхан наадам боллоо.
-Олон хүн таныг энэ жилийн наадмаар түрүүлэх бөхчүүдийн тааварт оруулж байсан?
-Тийм ээ. Их итгэл хүлээж, энэ жилийн наадамд хүч үзсэн. Намайг дэмждэг Монголынхоо ард түмэнд баярласнаа илэрхийлье.
-Бүрэнтөгс арслантай хийсэн барилдаан нилээн хэл ам дагууллаа. Энэ талаар та тайлбар өгөхгүй юү?
-Би шударга л барилдсан. Эхний барилдаан дээр хайнцаж, хоёр дахь барилдаан дээр би давсан. Үндэсний бөхийн дүрэм журам, хөлийн цэцүүдийн шийдвэрийг дагаж барилдсан даа.
-Та аймгуудын барилдаанд зодоглох уу?
-Барилдана. Нутгийнхаа наадамд оролцоно. Энэ жил шинэ залуу бөхчүүд их төрөн гарч байна. Нилээн хариуцлагатай барилдаанууд болох байх гэж бодож байна.
-Та бас даншиг наадмын арслан цолтой бөх. Энэ жил барилдах уу?
-Барилдана. Сайхан барилдаан болох байх гэж байна. Улсын баяраар манай нутгийн хоёр бөх шөвгөрсөн. Даншигт ч бас шөвгөрөхийг үгүйсгэхгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав