Тулгар Төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж, монголчууд өнгөрсөн долоо хоногт сайхан наадлаа. Монгол түмний түүхийг үечлэн үзүүлсэн наадмын нээлтийн арга хэмжээ найруулгын хувьд шинэ тавилттай байсан нь наадамчин олны сэтгэлийг баясгав.Баяр наадмын нээлтийн арга хэмжээг энэ жил Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон зохион байгуулсан.
Энэ ч үүднээсээ мэргэжлийн хүмүүс баяр наадмын арга хэмжээг түүхийн олон талт үечлэлд оруулан ёстой л жинхэнэ амь оруулж чадсан. Тэгвэл баярын арга хэмжээг Төрийн сёо.Н.Наранбаатар найруулж зохиолыг ТС.Н.Наранбаатар, СТА Г.Ган-Очир бичиж Гүйцэтгэх Продюссераар СТА Б.Отгонбат, Бүжиг хөдөлгөөний найруулагчаар СТА Г.Ган-Очир, Ерөнхий зураачаар СТА Т.Ганхуяг, Дууны найруулагчаар СТА Я.Батсайхан нар ажилласан бол нийт 3000 гаруй уран бүтээлчид, байгууллага, хувь хүмүүсийн сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө шингээн оролцсон байна. Ингээд наадмын нээлтийг мэргэжлийн түвшинд зохион байгуулсан Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олондоо талархал илэрхийлье.
Б.БАТ
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ