Гурван жилийн өмнө ҮХАА-ын сайд байхдаа Х.Баттулга биеийн тамирын хувцастай, тэр дундаа хүчний бэлтгэлийн хувцастай ирж наадамчин олонд хүндэтгэл үзүүлж байсан юм. Урьд урьдны жилүүдэд ч мөн ялгаагүй биеийн тамирын хувцас, бүр спорт загварын хар ноосон малгай, малгайтай цамцтай ирж байсныг санаж буй биз. Тухайн үед А.Сүхбат гишүүн биш бөх, харин Женко гишүүн байлаа. Харин өнөөдөр Женко бөх, А.Сүхбат гишүүн гэх статустай болжээ. Цаг цагаараа байдаггүй, гишүүн гишүүнээрээ дуусдаггүй гэж л энэ байх даа хэмээх нь ч байна.
Сонирхуулахад хувцаслалт бол бусдыг хүндэтгэх бас өөрийгөө хэр хүндэтгэдгийн илэрхийлэл. Гэтэл Х.Баттулга гишүүн асан жил жилийн наадмаар штанк өргөх гэж байгаа мэт хувцаслаж ирдэг нь бусдаас өөр харагдах гэсний илэрхийлэл үү, монгол наадмыг үл хүндэтгэдгийн илрэл үү гэдгийг тааж хэлэхэд бэрх байна. Харин өнөө жилийн баяр наадмаар тэрбээр төв цэнгэлдэхэд ирээгүй юм.
В.Баяраа
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ