Манайхан их шооч улс дээр нь хошин шогийн мэдрэмжтэй гэдэг нь цахим ертөнц дэх мэдээллүүдээс анзаарч харж болно. Тодруулбал үндэсний их баяр наадмаар есөн хөлт цагаан тугандаа үе үеийн монгол бөхийн амьд домог болсон бөхчүүд маань хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тэр жишгээр Дархан аварга Ж.Мөнхбат, Н.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аваргууд хүндэтгэл үзүүлсэн.
Харин тухайн үед Ж.Мөнхбат аварга цэнхэр өнгийн, Б.Баянмөнх аварга улаан, Б.Бат-Эрдэнэ аварга ногоон өнгийн дээлээр гоёсныг харсан наадамчин олон төдийгүй цахим ертөнцийнхөн “Үүрэн телефоны анхдагч операторуудтай аваргууд гэрээ хийсэн бололтой хэмээн шоглож байх вэ. Нээрээ л хальтхан харвал Скайтел, мобиком, юнител компанийн логоны өнгийн дээлтэй зогсох гурван аварга маань үгсэж тохиоролгүйгээр тохиолдлоор ингэж таарсан нь ойлгомжтой... Ямартаа ч энэ цагийг цагийг эзэлсэн аваргууд маань энэ жилийн наадмаар өнгөтэй сайхан байж, монголчууд хотол олноороо сайхан наадлаа.
В.Баяраа
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ