Засаг төр байгуулагдах гээд доор дооргүй хэн ямар сайдаар томилогдох бол гэдгийг харж, хүлээж сууна. МАН энэ удаа үнэмлэхүй ялалт байгуулсан учир Засгийн газраа дангаараа байгуулах нь тодорхой болсон. Нэгэн цагт Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан Сү.Батболд харин шинэ байгуулагдах Засгийн газарт нэр нь огт дурдагдсангүй. Харин намын дарга М.Энхболд, Ерөнхий сайд асан С.Баяр нартай хэлэлцэн хэнийг ямар албан тушаалд томилох вэ гэдэг “дэглэлт” дээр ажиллаж байгаа гэх.
Аргагүй ч үгүй биз намын лидерийн хувьд дунд нь орж хутгалдахаас илүүтэй алсаас нь удирдлагыг нь барих эрх нэгэнт олдсон учир сул гишүүн болж харагдахад болохгүй нь юу байх вэ. Гэхдээ ирэх дөрвөн жил МАН мөрийн хөтөлбөртөө амласан амлалтуудаа биелүүлэхгүй бол ямаршуухан ирээдүй хүлээж буй гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж буй учир... ажиглаж суулгүйгээр ажиллах хэрэгтэй.
Э.Нашка
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна