“Аав” Академи авардс-д саатсан нь


Өнгөрсөн жилийн Академи авардсын шилдгийн шилдэг уран бүтээлээр тодорсон “Аав” УСК-ны гол дүрийг чадварлагаар бүтээсэн жүжигчин Цэрэнболд зургаа дахь удаагийн наадамд ийнхүү саатсан юм. Тэрбээр “Аав” уран сайхны киноны дараагаар олон уран бүтээл дээр ажилласан ч “Аав” киногоороо олонд илүү танигдсан.
“Баргил хоолой, өвөрмөц ширүүн харц, байгаа байдлаараа бусдаараа ялгарч, имижээ хийж чаддаг тэрбээр амьдрал дээр тун ч энгийн хүн юм билээ” хэмээн ярих хүмүүс олон байдаг. Түүнийг хэтдээ их юм дуулгах жүжигчин хэмээн мэргэжил нэгт нөхөд болон ахмад уран бүтээлчид нь үнэлдэг. Түүнд нөөц бий, хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Э.Нашка