Драмын театрын тайзнаас нэг л өдөр бууж байгаагаа зарлан “Хувьсал” продакшнаар овоглох болсон МУГЖ У.Уранчимэгийн ур чадварын талаар энд дурсахгүй өнгөрч болохгүй л дээ. Урлагийн хүнд байх ёстой бүхий л эрхэм чанарыг өөртөө шингээсэн хэмээн ойр тойрныхондоо үнэлэгддэг түүнийг шударга ч гэж ярьцгаадаг.
Буруугүйн өмнө дуугүй өнгөрч суудаггүй тэрбээр энэ удаагийн “Академи авардс” наадамд “Алтанд үлдсэн эрдэнэ” дэлгэцийн уран бүтээлээрээ өрсөлдсөн юм. Гэхдээ сүржин нэрнээс цаашгүй уг наадмаас шагналыг нь түүж чадсангүй гэдэгтээ бус уг наадмын жинхэнэ нүүр царайг тэднийхэн илчлээд өгсөн. Тодруулбал хэн хэн, аль номинацид шагнал авах нь урьдчилаад тодорчихдог уг наадам мөнгө угаах хэрэгсэл болсныг зарлаад авсан тэд ирэх жил оролцохгүй нь ойлгомжтой. Хувьсал продакшныхаа хувь, хувьсгалын ажлыг чадварлаг зохион байгуулдаг У.Уранчимэг гавьяатад томоос том баяр хүргэх хэрэгтэй, тэр мундаг менежер, сайн хамтрагч, сайхан ч бүсгүй.
Э.Нашка
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ