Их өтөлж дээ, Намбар гуай


Нээрээ л их өтөлж дээ, Намбар гуай. Нас хэдий өндөр гарсан ч үхтэл үр харам гэдэг шиг тэрбээр өчигдөр хүүгээ дэмжихээр МАХН-ын дэмжигч гишүүдтэй хамт алхаж яваа харагдсан юм.Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг ч төрийн тэргүүн явсан хүүгээ дахин төр түшилцэж түмэн олныхоо дунд явахыг битүүхэндээ хүсч байгаа нь мэдээж. Өнгөрсөн хугацаанд Намбар гуайг хүүгийнхээ төлөө хэрхэн санаа чилээснийг түүний духан дээр атираатсан үрчлээ, санчиганд нь буурал хяруу сууснаас нь бэлхнээ харж болно. 

 

Хүний хүү эжийдээ ирж гэнэ Гол усаар л нэг найр наадам болж байна

Миний л хүү болохоор шоронд орж гэнэ Голыг минь хойхлон хэлж байна

Аа яадгийм ороо л биз,гадагшаа би хүүгээ өмөөрлөө

 

Ам нь цангаж байгаа даа, муу хүү минь дотогшоо би өмөлзлөө гэж АУЗ П.Бадарч гуайн шүлэглэснээр аа яадгийн алдаа л биз хэмээн чин сэтгэлээсээ хүүгээ өмөөрөх тийм сэтгэл гагцхүү эцэг эхэд л байдаг гэдэг. Намбар гуайн харцнаас яг тийм харцыг харж болно.   

 

Э.Нашка