“Босоо хөх монгол хөдөлгөөн”-ий тэргүүн П.Шинжээравдан гэх энэ нөхрийг манайхан эчнээ танина. Газар нутгийнхаа бүтэн байдлын төлөө, хятадуудтай “үзэлцлээ” “Босоо хөх монгол хөдөлгөөн”-ий залуус хорих 461-р анги руу ачигджээ, ураны талаар тэд ам нээлээ, хятадуудаас мөнгө шантаажилжээ” гэх мэт эерэг сөрөг олон мэдээллүүд цацагддаг.
Харин энэ удаа хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан УИХ-ын ээлжит сонгуульд 65-р тойрогт бие даан өрсөлдөхөөр өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авчээ. Тодруулбал Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ө.Энхтүвшин, АН-аас нэр дэвшигч Б.Мөнхтуяа нартай өрсөлдөхөөр болсон байна. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг. Нөхөд нь хорих ангид баривчлагдан саатуулагдсан байгаа ч тэрбээр улс орныхоо бүтэн байдал, аюулгүй байдлын төлөө хөлөө хүрэх газар хүртлээ явна гэсэн амлалтандаа хүрч, сонгох сонгогдох эрхээ эдлэхээр УИХ-д нэр дэвшсэн нь энэ. Харин түшээд авна уу, түлхээд хаяна уу гэдэг сонгогч түмний эрхийн асуудал.
Э.Нашка
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ