Энхбаярын Батшугар гэх энэ залуу ухаан орсон цагаасаа улстөрөөр амьсгалсан нь мэдээж. Түүнийг энэ удаагийн сонгуульд МАХН-аас баараггүй нэр дэвшинэ гэж харж байсан хүн олон байсан нь гарцаагүй. Гэхдээ тэр тэгээгүй.
25-хан настай ч мэдлэг, боловсролоороо хэнийг ч дагуулахааргүй тэрбээр Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Аавынхаа нэрээр биш ур чадвар, туршлагаараа гуйж биш гуядаж уг суудалд томилогдсон гэдэг тэрбээр МАХН-ын бэлтгэгдсэн нөөц мөн үү гэвэл тийм. Гэхдээ тэрбээр энэ удаагийн сонгуулийг өнжсөн нь цаанаа учиртай биз. Харин ирэх сонгуульд хэний хүү болохоо харуулна хэмээн нэр дэвших үнэмлэхээ гардаж авбал гайхах хүн үгүй биз ээ.
Э.Нашка
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ