“Шилэн” гишүүдийн нэг С.Дэмбэрэлд итгэл үзүүлж болно


УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын тэргүүн, арбитрын тэргүүн гээд олон албан тушаалыг зэрэг хашдаг С.Дэмбэрэлийг Их хуралд байх ёстой хүмүүсийн нэг гэх нь бий. Тэрбээрэ энэ удаагийн сонгуульд 63-р тойрог буюу Чингэлтэй, Налайх дүүрэгт АН-аас нэр дэвшиж байгаа юм. Харин түүний өрсөлдөгчдөөр МАН Т.Аюурсайхан, Хамуг Монгол Хөдөлмөр намын дарга Ц.Шинэбаяр нар юм. С.Дэмбэрэл гишүүний хувьд МҮХАҮТ-ын даргаар тасралтгүй 16 жил, дөрөв дараалан даргаар нь улиран сонгогдож буйг санаж буй биз.
Тэрбээр фэйсбүүк, твиттерийг өдөр тутмын амьдралдаа идэвхтэй хэрэглэгчдийн нэг. Тиймээс ч ажил хэрэг, хувийн шаардлагаар олон нийтийн асуултад твиттерээр хариулж харагддаг цөөхөн “шилэн” гишүүдийн нэг гэхэд болно. Түүнчлэн урлаг, соёлынхонтой ойр байдаг тэрбээр энэ удаа “Академи авардс” наадам дээр киночдоо дэмжин явсан юм.
Э.Нашка