Хувьслын “хамелион” бүсгүйчүүд


Жүжигчин хүмүүст дуулах, бүжиглэх байх ёстой шалгууруудад нь багтдаг л даа. Гэхдээ “ХУВЬСАЛ” хэмээн нэрэн дор жинхэнэ эгч дүүс шиг хувь заяагаар холбогдсон хэмээн өөрсдийгөө тодотгодог тэдний хөрвөх чадвар, цуцашгүй эрч хүчийг дагуулахаар хүмүүс тун цөөхөн гэдэгтэй маргах хүн үгүй биз. Уран бүтээл бүрээрээ жинтэй дуугарч, үзэгчдийн дунд хүлээлт үүсгэдэг тэднийг амьдрал дээрээ их сайхан найзууд гэдгийг хүн бүр мэднэ.
Зургаа дахь удаагийн “Академи авардс”-ийн чимэг болсон эдгээр бүсгүйчүүд хамгийн сүүлд “Атганд үлдсэн эрдэнэ” киноны ард гарсан бөгөөд үзэгчдийн хувьд шилдэг бүтээлээр шалгарах болов уу гэсэн хүлээлт байсан нь мэдээж. Харин тэд энэ удаагийн наадмаас шилдэг эрэгтэй дүр, шилдэг дууны найруулагч гэх номаницийн эзэн болсон юм. Харин гавьяат жүжигчин У.Уранчимэгийн хувьд нэрт найруулагч, академич Х.Дамдины нэрэмжит шагналыг “Атганд үлдсэн эрдэнэ” бүтээлээрээ хүртлээ.
Э.Нашка