Асашёорү-гийн хүү охин хоёроороо гоёсон, автомашингүй өдрийн селфи


Өнөөдөр автомашингүй өдөр тохиож байгаа. Төв замыг хааж хүүхэд, хөгшидгүй дугуйгаар салхи татуулан давхих тэр дунд Д.Дагвадорж аварга хоёр хүүхдийн хамт явах нь хэн хүнд содон байх нь гарцаагүй. Бүрэн тоногдлогдсон дугуй хөлөглөн хүү охин хоёроороо гоён зугаалах аварга төв талбай дээгүүр харин ч нэг “даам” явна лээ.
Тэр ч болоогүй төв талбайгаа бүтэн тойрчихоод селфи хийхээ ч тэд мартаагүй юм. Насан багынх нь хайр, ёсолж суусан гэргий Г.Тамираатайгаа хамт дөрвүүлээ явж байсан бол бүр илүү сайхан харагдах байсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Ямартай ч тэдний хайран дундаас дэлбээлсэн бяцхан хүү, охин хоёр мундаг том болцгоожээ.
Э.Нашка