Энэ сонгуулиар тэр лав биш шүү


Үнэндээ энэ удаагийн сонгуулиар УИХ-д гаргахгүйгээр гэрт нь “аргамжих” хэд хэдэн нөхөд байгаа юм. Тэдний нэг нь мань Д.Тэрбишдагва. Гэтэл тэрбээр “бөөлжсөн бөөлжисөө эргэж долоон, МАН-даа эргэн ирж бүр Сонгино хайрхан дүүргээс нэр дэвших эрхээ баталгаажуулаад авчихсан “тууж” яваа.
  Уг нь өнгөрсөн 2012 оны сонгуулиар МАН-аасаа гарч, Ч.Улаан гишүүнийг урвуулж, Н.Энхбаярт дагаар орж явсан хүн шүү дээ. Гэтэл “Уулын бугыг хараад унасан морио хаяна” гэгчээр өөрт ашигтай л байвал үнэнч байдлыг өчүүхэн төдийд тоодоггүй энэ нөхрийг Сонгинохайрханчууд өөрсдийгөө төлөөлүүлнэ гэдэг үлгэр байлгүй. Ямарсайндаа л энэ сонгуулиар тэр лав биш шүү гэхэв дээ...
Э.Нашка