Л.Нинжжамц содон нэгтэй энэ хатагтайг хэвлэлийнхэн дунд танихгүй хүн байхгүй. Өглөөний сонины Нинжээ эрхлэгч, хэвлэлийн магнат Нинжээ, ПиАр-чин Нинжээ зэрэг олон нэрийг тэр хамтад нь дааж явдаг. Түүний хувьд энэ жил одонгоор бөмбөгдүүлсэн гэж хэлж болно.
Санаж буй бол өнгөрсөн эмэгтэйчүүдийн баяраар “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгаж байсан тэрбээр хүүхдийн баяраар “Алдарт эх”-ийн одонг энгэртээ гялалзууллаа. Хувь, хувьсгалын ажлаа хачин чамбай авч явдаг Нинжээ хатагтай хоёр хүү, хоёр охинтой бөгөөд ижил цэцэг шиг ихэр охид, эрх танхил хөвгүүд нь энэ амьдралынх нь утга учир байх нь мэдээж. Гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Э.Нашка
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ