Охидын шүтээн завгүй явна


 

Ромео Жульетта" Сонгодог жүжигт “Меркуцио”-ийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Э.Тодгэрэл драмын театрын бас нэгэн тод өнгө гээд хэлчихвэл буруудахгүй. Хөдөлгөөн, үг хэл, харцаараа бүхнийг илэрхийлдэг тэрбээр ганц бие бөгөөд охидын шүтээн гэхэд болно. Тэрбээр өмнө нь “Чөлөөт хос” жүжгийн гол дүрийг бүтээж байсныг санаж буй биз. Харин сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд хүч үзэж байгаа бөгөөд “Бид гурвын болзоо” киногоор занималдсан Э.Тодгэрэл өнөөдөр нээлтээ хийх “Намайг хайрла” киноны гол дүрд тоглосон юм.
В.Баяраа