Драмын театрын шинэ өнгө төрх


Драмын театр гэх өндөр босготой энэ айлын нэгэн эд эс нь болж яваа залуу жүжигчин Н.Баярмааг “Алсын удирдлага” киноны гол дүрийг бүтээж байснаар нь бид сайн мэднэ. Мэргэжлийн хувьд төдийгүй ур чадварын хувьд ч өсөж яваа тэрбээр хамгийн сүүлд “Намайг хайрла” инээдмийн уран сайхны кинонд гол дүрийг бүтээсэн юм. Кино ирэх сарын 1-нд үзэгчдийн хүртээл болох аж. Н.Баярмаагийн хувьд УДЭТ-аас зарласан шилдэг дүрийн уралдаанд” Нора”-ийн дүрээр гуравдугаар байр эзэлж байсан нь түүнийг хэр чансаатай, өсөж яваа залуу жүжигчин бэ гэдгийг үнэлсэн шалгуур гэж хэлж болно. Драмын театрын сайхан бүсгүйчүүдийн эгнээнд багтаж, шинэ өнгө төрх болж яваа тэрбээр энэ удаа хар өнгийн палатье-тайгаар манай дуранд өртсөн нь энэ.

Э.НАШКА