Ардчилсан намаасаа гарах барих дээрээ тулан, хамгийн сенсаацитай, барцад ихтэй байгаа Женко Баттулга зангарагаараа Баянхонгор аймгаасаа дэвших эрхээ халааслаад авсан. Ингэхдээ болзолтой. Тодруулбал “Женко” Баттулга намынхандаа Баянхонгорын гурван тойрогт гурвууланд нь АН-ын нэр дэвшигчийг ялуулж гаргаж ирнэ гэж амласан гэнэ лээ.
Харин энэ амлалтандаа хүрэхийн тулд Олимпийн аварга найдлага алдаж байгаагүй дүү Найдангийн Түвшинбаярыг ээлжит утсан хүүхэлдэйгээ болгож хожлын нүүдлээрээ онилсон нь олны анхаарлыг ихэд татсан. Үнэндээ түүнд үүнээс өөр сонголт үлдээгүй л дээ. Ямартай ч сонгуулийн шуурга хэдийнэ эхэлсэн энэ үед тэрбээр хотын гудмаар амьсгаа дээгүүр ийн алхаж явна. Намынхандаа амласан амлалтандаа хүрч, Баянхонгорын сонгогчдын итгэлийг дааж чадах уу гэдэг Женкогийн сүүлийн нүүдлээс харагдах нь дамжиггүй.
Э.Нашка
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ