Гоонь эрийн амьдралд дурлагч


Амьдрал үзсэн хүнтэй сууж, хүний хуучин хувцас өмсөхийн хүсдэггүй гэдэг жүжигчин Чапи одоо ч ганц бие хэвээрээ. Элэглэлийн мастер гэдэг тэрбээр аав ээжээ амьд сэрүүн дээр нь сайхан ханьтай болж, үр хүүхэдтэй болохыг хүсдэг ч гоонь эрийн амьдралдаа одоо болтол цэг тавиагүй л явна. Харин тэрбээр энэ удаа МАН-ын байраар эргэлдээстэй явсан юм. Сонгууль дөхсөн энэ үед хэн нэгэн улстөрчийн PR-ын ажлыг хийхээр зэхэж явсан уу, ямартай ч гэрэлд цохиулахаас дургүйцсэн Чапи эрээн бүрх малгайгаар гоён, pink өмдөөр гангаран их л амьсгаа дээгүүр яваа харагдана лээ.
Э.Нашка