Дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх "Нюанс хамтлагийг үүсгэн байгуулж, хамтлагийн ахлагч явсан дуучин Энхтайван хамтлагийнхаа бусад гишүүдтэй мөнгөний асуудлаас болж муудан бие дааж хувийн уран бүтээлээ хийж эхэлсэн. Гэлээ ч ганцаараа яваад нэмэргүйгээ ойлгосон тэрбээр "Жем интернэшнл"-ийн дэргэдэх "Классик жем" гэдэг хамтлагийг байгуулж, дуурийн дуучин Ө.Уянга, Мөөгий гэх мэт дуучдын баг бүрдүүлэн анхны тоглолтоо хийгээд мөн л амжилт ололгүй сонин хэвлэлээр бас л мөнгөний асуудлаас болж түнжин хагарсан тухай бичигдэж байсныг уншигч та мэдэх биз ээ.
Ингээд тэрбээр Улаанбаатар хотын хэд хэдэн бааруудтай гэрээ хийн амьд хөгжмийн дахин нэг хамтлаг босгон Монголд болоод гадаадад хит болсон дуунууд дуулж байгаад мөн л хамтлагаа тараасан аж. Үүнд нь Монголын урлагийн ертөнцийнхөн тийм их таатай бус ханддаг болсон гэдэг.
Харин хэдэн жилийн өмнө толгойгоороо хүн мөргөж жил зургаан сарын тэнсэн харгалзах ял авч байсан түүндээ харамсахгүй байна хэмээн хэнэггүйтэж явсан мань нөхөр өдгөө ихэд томоожин уран бүтээлдээ орон дахин нэг шинэ хамтлаг байгуулахаар зэхэж байгаа гэх юм билээ.
Э.Нашка
Сайнцагаан суманд нөөлөг салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна
Ой, хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, 4 түймрийг цурамд орууллаа
Л.Энх-Амгалан: Орон нутгийн сурагчдыг дараагийн ЭЕШ болон улсын хэмжээний бусад шалгалтад цахимаар оролцуулна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа