“Шинэ үе”-ийн ганц шигтээ нь, одоо би


Хошин урлагийн “Шинэ үе” продакшны ганц шигтээ нь мэдээж Отгоо л доо, одоо. Цагийн сайханд гэж ярих уу, ямартай ч Ундармаа, Оюунтуул, Алдармаа зэрэг эмэгтэй жүжигчид нь цагийн аясаар өөр, өөрсдийнхөө замыг сонгосон. Харин Отгоо л голомтоо сахиж, буурь сэлгэлгүй үлдсэн нь мэдээж алдаагүй биш оносон.
Одоо тэрбээр “Шинэ үе”-ийн ганц шигтээ нь болсон гэхэд хэн ч маргахгүй биз ээ. Залуу хүн гэхэд чамлахааргүй авьяастай дээр нь адтай, овжин түүнд мэргэжил нэгт нөхөд ньч ихэд ам сайтай байдаг юм билээ. Сонирхуулахад тэрбээр хоёр хөөрхөн хүүхдийн ээж бөгөөд нөхөр нь найруулагч мэргэжилтэй ч одоогоор хувийн бизнес эрхэлдэг юм билээ.
Э.Нашка