Алтны магнаттай л суувал амьдрал “гоё” байдаг


Ингэж хэлэгдэхээр амьдралаа зохиодог хэд хэдэн бүсгүй манайхан дунд бий. Тодрбуулбал Ц.Мянганбаяртай анх нэг гэрт орж, хамтран амьдарч байсан Д.Пүрэвсүрэн түүнээс салангуутаа амьдралынхаа ханиар Ганбаяр гэх алтны компанитай залууг амьдралынхаа ханиар сонгосон бол Ц.Мянганбаяртай бас л нэг гэрт амьдарч явсан ард түмний мисс гэгддэг Д.Ариунцэцэг Баян Базараатай ханилан нялх үрийнхээ дуунд уярсан шиг аж төрж яваа.
Д.Ариунцэцэгийн тухайд өнгөрсөн оны нэгдүгээр сард амаржсан бөгөөд Баян Базараагийн хайр халамжинд бөмбөрсөн шигээ Санзай дахь зусланд нь нам гүмхэн амьдрахыг илүүд үзэх болсон гэх. Тэр ч болоогүй Мянганбаярын Хайрмаа охиныг нь хүртэл өөрийнхөө нэрээр овоглож хайр халамжаа харуулж байгаа гэх юм билээ. Эндээс харавал Ц.Мянганбаяртай нэр холбогдож явсан мисс, топууд бүгд түүнээс салангуутаа алтны магнатын ивээлд багтдаг нь хачирхалтай. Харин Ц.Мянганбаярын одоо нялх топ хэмээн нэрлэгдэж явсан Пүрэвдуламтайгаа хамт амьдарч байгаа юм.
Э.нашка